Портфолио Стартапууд

TECHNOMAD GAMING

TechNomad Gaming нь гар утасны тоглоомоор төрөлжсөн и-спортын байгууллага бөгөөд контент үйлдвэрлэл, мэргэжлийн баг, тэмцээн зохион байгуулалт гэсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө сошиал сүлжээнд нийт 110,000 дагагч, хоёр мэргэжлийн баг, багийн найман гишүүн, нэрийн хоёр тэмцээнтэйгээр ажиллаж байна.

Melearn

Melearn нь 2019 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан EdTech компани юм. “Шинэ зууны шилдэг мэргэжилтэн болоход шаардлагатай цогц системтэй мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэх үр дүнтэй шийдлүүдийг агуулсан онлайн талбарыг тогтвортой хөгжүүлнэ.” гэсэн зорилготой бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээд Melearn платформ болох вэб сайт болон мобайл аппликейшнаа тасралтгүй хөгжүүлж байна.

Та Melearn платформыг ашигласнаар одоогоор Бизнес, Маркетинг, Дизайн, Мэдээлэл технологи, Оффис чадвар, Санхүү хөрөнгө оруулалт, Хувь хүний хөгжил гэсэн нийт 7 категори чиглэлийн нийт 50+ сургалтуудаас сонгон суралцах боломжтой. Та сонгосон сургалтуудынхаа видео хичээлээ үзэхээс гадна багш бүртэй чатлан зөвлөгөө авах, шалгалт бие даалт болон гэрийн даалгавар гүйцэтгэж өөрийгөө сорих, сургалтад ашиглагдаж буй материалуудыг татаж авах гэх мэт боломжуудтай.

Melearn.mn-д одоогоор 7 сэдвээр төрөлжсөн сургалтууд багтаж байна.

  • Бизнес
  • Маркетинг
  • Дизайн
  • Оффис чадвар
  • Мэдээлэл технологи
  • Санхүү, хөрөнгө оруулалт
  • Хувь хүний хөгжил
Defoff

Байгууллага болон хувь хүмүүс,  бизнесийн цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бүх төрийн үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилготой. Мэдээллийн нууцлал болон хамгаалалтын эмзэг сул талыг олж илрүүлэх, аюулгүй байдал нь стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг хянах.

Ажилчдын аюулгүй байдлын талаарх мэдлэг туршлагыг шалгах, кибер халдлага болоход тухайн байгууллагын халдлагыг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чадварыг тогтоох, сайжруулах, зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.

Geru

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018

Version: 2.3.5

Вебсайт: https://www.facebook.com/geru.mongolia/

Цахим худалдаа нь одоо ч, ойрын хоёр жилдээ ч ирээдүйтэй салбарын тоонд багтсаар байх болно. Харин Geru бол үндсэн цахим худалдааны чиглэлээсээ гадна зөвхөн гар урлал бүтээгч нарын бүтээлээр дагнасан дэлгүүр болохоор зорьж байгаа юм. Аппликэйшны хувьд зарим функц нь хэрэглэгчийн ашиглаж дадсан сошиал медиа болон интернет банк зэрэгтэй төсөөт тул ойлгоход амар, хэрэглэхэд хялбар гэдгээр давуу талтай. Одоогийн Geru компани бүтээлч сэтгэлгээтэй дизайнер, өөрийн гэсэн хэв маяг, онцлогтой гар урлал бүтээгч 100 орчим уран бүтээлч залуусыг нэгтгэж чадсан байна.

Zochil.shop

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019

Version: 1.0.23

Вебсайт: https://zochil.shop/

Zochil.shop

Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019

Version: 1.0.23

Zochil.shop нь худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан онлайн худалдааны платформыг бэлдэж өгөх зорилготой. Zochil.shop нь энэ төрлийн технологийн компанийн анхдагч бөгөөд онлайн худалдааны платформ хэрэглэгчид, бараа бүтээгдэхүүн болон тэдгээрийн эргэх холбоог үүсгэх гэх мэт олон төрлийн функцтэй байдгаараа онцлогтой билээ. Харин тус платформ эдгээрийг нэгтгэн хүргэх бүрэн боломжтойгоос гадна дан ганц үндсэн онлайн худалдааны платформ бус сошиал медиаг ч ашиглаж чаддагаараа давуу талтай юм. /Мөн Zochil.shop компанийн үүсгэн байгуулагчид нь систем хөгжүүлэгчид тул технологийн дэвшлийг хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ашиглаж, нэвтрүүлж чаддаг байна.