СТАРТАП | ИННОВАЦИ | ЭНТРЕПРЕНЕРШИП

Бизнесийн тэсрэнгүй хөгжлийг бий болгогч

СТАРТАПЫН ХҮРЭЭЛЭЛД НЭГДЭХ

Шинэлэг мэдээ мэдээлэл, зөвлөгөө, харилцаа холбоо, боломж бололцоог хуваалцъя

START нь венчур биулдер компани юм

Стартапыг хурдасгагч | Venture builder

СТАРТАПЫН ТЭСРЭЛТИЙГ БИЙ БОЛГОГЧ

Стартапуудыг үе шаттайгаар дэмжин ажиллаж, үйл ажиллагаа, технологийн хэрэглээ, бие даасан байдлыг нь хурдасгаж өсөлт, олон улсын зах зээлд гарахуйц бизнес загварыг эрэлхийлж, маркетинг, менежментийн аргачлал зэргийг сайжруулан хамтран ажилладаг.

allpha (3)

Стартапуудын үүсгэн байгуулагчидтай танилцаарай

Зочил Технологи ХХК
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019
Салбар: Интернет худалдаа

Zochil.shop нь худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан онлайн худалдааны платформыг бэлдэж өгөх зорилготой. Zochil.shop нь энэ төрлийн технологийн компанийн анхдагч бөгөөд онлайн худалдааны платформ хэрэглэгчид, бараа бүтээгдэхүүн болон тэдгээрийн эргэх холбоог үүсгэх гэх мэт олон төрлийн функцтэй байдгаараа онцлогтой билээ. Харин тус платформ эдгээрийг нэгтгэн хүргэх бүрэн боломжтойгоос гадна дан ганц үндсэн онлайн худалдааны платформ бус сошиал медиаг ч ашиглаж чаддагаараа давуу талтай юм. /Мөн Zochil.shop компанийн үүсгэн байгуулагчид нь систем хөгжүүлэгчид тул технологийн дэвшлийг хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн ашиглаж, нэвтрүүлж чаддаг байна.

Гэрү
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2018
Салбар: Интернет худалдаа

Цахим худалдаа нь одоо ч, ойрын хоёр жилдээ ч ирээдүйтэй салбарын тоонд багтсаар байх болно. Харин Geru бол үндсэн цахим худалдааны чиглэлээсээ гадна зөвхөн гар урлал бүтээгч нарын бүтээлээр дагнасан дэлгүүр болохоор зорьж байгаа юм. Аппликэйшны хувьд зарим функц нь хэрэглэгчийн ашиглаж дадсан сошиал медиа болон интернет банк зэрэгтэй төсөөт тул ойлгоход амар, хэрэглэхэд хялбар гэдгээр давуу талтай. Одоогийн Geru компани бүтээлч сэтгэлгээтэй дизайнер, өөрийн гэсэн хэв маяг, онцлогтой гар урлал бүтээгч 100 орчим уран бүтээлч залуусыг нэгтгэж чадсан байна.

Melearn
Хэрэглээнд нэвтэрсэн он: 2019
Салбар: Боловсрол

Melearn нь 2019 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан EdTech компани юм. “Шинэ зууны шилдэг мэргэжилтэн болоход шаардлагатай цогц системтэй мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэх үр дүнтэй шийдлүүдийг агуулсан онлайн талбарыг тогтвортой хөгжүүлнэ.” гэсэн зорилготой бөгөөд энэхүү зорилгынхоо хүрээд Melearn платформ болох вэб сайт болон мобайл аппликейшнаа тасралтгүй хөгжүүлж байна.

Та Melearn платформыг ашигласнаар одоогоор Бизнес, Маркетинг, Дизайн, Мэдээлэл технологи, Оффис чадвар, Санхүү хөрөнгө оруулалт, Хувь хүний хөгжил гэсэн нийт 7 категори чиглэлийн нийт 50+ сургалтуудаас сонгон суралцах боломжтой. Та сонгосон сургалтуудынхаа видео хичээлээ үзэхээс гадна багш бүртэй чатлан зөвлөгөө авах, шалгалт бие даалт болон гэрийн даалгавар гүйцэтгэж өөрийгөө сорих, сургалтад ашиглагдаж буй материалуудыг татаж авах гэх мэт боломжуудтай.

Mongolian Startups Map (10)
corp-1

Корпорацийн Инноваци | Corporate Innovation

ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН АРГАЧЛАЛЫГ БИЙ БОЛГОГЧ

Корпорац болон бизнесүүдийн хурд, бүтээмжийг өсгөх зорилготойгоор явуулдаг хамтын ажиллагаа. Мөн бид байгууллагуудтай урт болон богино хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж шат дараатай хөтөлбөрүүдийг тухайн байгууллагын нөхцөл байдал, хүсэж буй үр дүнгээс хамааран хэрэгжүүлэлт хийдэг.

startup academy

Стартап Академи | Startup Academy

ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН БОЛОВСРОЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧ

Дөнгөж эхэлж буй эсвэл бизнесээ эхлүүлэхээр зорьж буй шинэхэн энтрепренерүүд болон бүх залууст зориулан гарааны бизнесийн тухай онол, аргачлал олон улсын болон Монголын туршлага дээр суурилан анхан шатны болон гүнзгий төвшний хэрэгцээт мэдлэг, мэдээлэл бүхий Start Academy сургалтыг 2019 оноос эхлэн явуулж байна.

УДАХГҮЙ БОЛОХ СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ

Dulmandakh S, Khuur Music Group- Startup Grind Ulaanbaar 2021

Эхлэх: 15/04/2021 8:00 pm - Дуусах: 15/04/2021 9:00 pm
Байршил: Цахим арга хэмжээ
Дэлгэрэнгүй мэдээлэл & Бүртгэл
Startup Grind Ulaanbaatar | Khash-Erdene Oyunbileg, NEST

Эхлэх: 17/09/2020 4:00 pm - Дуусах: 17/09/2020 5:00 pm
Байршил: Онлайн эвэнт
Дэлгэрэнгүй мэдээлэл & Бүртгэл

ХАМГИЙН СҮҮЛД

Ажлынхаа хажуугаар стартап санаагаа хэрэгжүүлж эхэлсэн | Lemon Press
Хөрөнгө оруулалтын питч хийх загвар | татаж авахаар
“Zochil” стартап хөрөнгө оруулалт татаж НЭГ ТЭРБУМ төгрөгийн үнэлгээтэй боллоо